Энэ бол уул уурхай дагасан олон төрлийн үйлчилгээгээр бизнес хийх сонирхолтой хүмүүс. Эв нь таарвал Монголд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй.
Эцэст нь тэд стратегийн хөрөнгө оруулагч болж шат ахиж ч мэднэ. Ийм сонирхолтой бизнесийнхэн “хөдөлгөөнд орж” эхлээд байна. Албан ёсны тодорхойлолтоор тэднийг бэлтгэн нийлүүлэгчид гэдэг. Бэлтгэн нийлүүлэгчид Монголын уул уурхайн салбарт маш том боломж бийг мэднэ. Оюутолгойн орд газрыг эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр Рио Тинто болоод Айвенхоу Майнз компанийн том боссууд Улаанбаатарт ирээд байгаа сургаар бэлтгэн нийлүүлэлтийн бизнес эрхлэгчдийн идэвхжил эрс нэмэгдэв.
Аль ч уурхайнхан талх иднэ. Нүүрээ угаана. Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөнө. Орон байранд амьдарч таарна. Унаандаа шатахуун хийнэ. Банкаар үйлчлүүлнэ. Эмнэлэг, эм тариа хэрэгтэй. Бичиг хэргийн зардал гарна. Ерөөсөө энэ жагсаалт маш урт. Уул уурхайн үйлдвэрлэл дагасан бүхий л үйлчилгээг ханган нийлүүлэгчид гүйцэлдүүлдэг агаад энэ бол шууд ашгаа өгөх сайн бизнес юм. Чухам энэхүү асар том боломжоос манай үндэсний жижиг, дунд, том бизнесүүд хувь хүртэж чадах эсэх тухай яг одоо ярих цаг болоод байна.
"Тактикийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ?" цааш унших »